Компанийн товч танилцуулга

Premium Industrial & Engineering

Премиум Индастриал энд Инженеринг компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын барилга, инженерингийн төслүүдэд гадаргуу болон гүний уурхайн зориулалттай энгийн болон шүршдэг бетон, төрөл бүрийн буталсан чулуу, элс, химийн бодис, материал нийлүүлэхээс гадна төслийн менежмент, барилга угсралт, цахилгаан, сантехник болон дулааны хангамж, зураг төсөл, зөвлөгөө, судалгаа зэрэг үйл ажиллагаагаараа оролцож мэргэжлийн төслийн удирдлага болон инженерингийн үйлчилгээ үзүүлдэг.

Барилга, инженерчлэл

  • Гадаргуу болон гүний уурхайн зориулалттай энгийн болон шүршдэг бетон нийлүүлэх,
  • Буталсан чулуу, элс, дүүргэгч материал нийлүүлэх,
  • Өрөмдлөг болон тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх, 
  • Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх
  • Судалгаа, шинжилгээ

 
 

Уул уурхайн салбарын үйлчилгээ

  • Тоног төхөөрөмж худалдах, түрээслэх;
  • Тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх,
  • Тос тослох материал нийлүүлэх,
  • Засвар үйлчилгээ үзүүлэх,
  • Чанар хангалтын үйлчилгээ

Бодлого

Удирдлага

Premium Industrial & Engineering

Очирбатын БАТМӨНХ

Гүйцэтгэх захирал

Рагчаабазарын БАТЖАРГАЛ

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Батчулууны МӨНХБАТ

Санхүү хариуцсан захирал

Галбадрахын ДАВААЖАВ

Ерөнхий менежер

ТИМ Блантон

Зөвлөх

Бидний амжилтууд

Premium Industrial & Engineering
  • Монголын анхны Америкийн Бетоны Институтийн (ACI) гишүүн.
  • Топ 100 Аж Ахуйн Нэгж.
  • 1,000,000 m3 бетон үйлдвэрлэсэн.
  • Most Improved Safety Performance Contractor by OT underground department at the Project Contractor Leaders Engagement Forum.
  • WINNER of Tsagaan Sar HSE Initiative programme by Michel Charron, Underground Project Director.
  • OT Safety Excellence Award: 1,000,000 хүн/цаг осол зөрчилгүй ажилласан.
  • Топ 100 Аж Ахуйн Нэгж.

Чанарын бодлого

Premium Industrial & Engineering

БИД

  • Холбогдох хууль тогтоомж болон Зохицуулалтын шаардлагад байнга нийцэж ажиллана.
  • Харилцагч, Хэрэглэгчийн шаардлага, хүлээлтийг давуулан биелүүлж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд ямагт тэмүүлнэ.
  • Бүтээгдэхүүн, Үйлчилгээний чанар, Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулна.
    • Сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад бүрэн нийцэж, ил тод,  нээлттэй, хүртээмжтэй эргэх холбоо бүхий харилцааг сахиулж үнэ цэнийг бий болгоно.
    • Үйлдвэрлэлийн бүхий л процесст сорилт туршилт, чанарын хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн байнгын мониторинг хийж байна.
    • Инновацид тулгуурласан шилдэг техник, технологийг  нэвтрүүлэхэд салбартаа тэргүүлэгч байна.
    • Ажилтнуудын ур чадварыг байнга хөгжүүлж, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулна.
    • Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй арга, техник технологийг нэвтрүүлэхийг зорьж, сөрөг нөлөөллийг бууруулах бүтээлч санал санаачлагыг дэмжиж ажиллана.

Чанарын бодлого болон зорилтуудыг компаний бүх түвшинд хэрэгжүүлэх, түүнд шаардагдах нөөцөөр хангах нь компаний дээд удирдлагын үүрэг болно.

Энэхүү бодлогыг цаг ямагт хэрэгжүүлж ажиллах нь нийт ажилтнуудыг үүрэг ба Чанарын бодлогыг компаний үйл ажиллагаанд нийцүүлж, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нь Чанар хяналтын албаны, үр дүнтэй, тасралтгүй хамтран ажиллах нь бүх шатны менежерүүдийн тус тус үүрэг болно.

Судалгаа, шинжилгээний ажлууд

Premium Industrial & Engineering

Премиум Индастриал энд Инженеринг компани нь гадны ижил төстэй үйлдвэрлэгчид, бетон үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэнгүүдтэй хамтран шинийг эрэлхийлсэн судалгаа, шинжилгээ хийх, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг.

Бид бүтээгдэхүүний эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн шинэчлэлийн эрэл хайгуул, ажилтнуудаа тогтмол сургах, байгууллага өөрөө суралцах талаар байнга идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Америкийн Бетоны Институтийн гишүүн болж салбарын шинэ мэдээ мэдээллийг байнга авч, хурал семинарт ажилтнуудаа оролцуулж ирсэн. Мөн гадаадын өндөр мэргэшсэн зөвлөхүүдийг урьж авчран ажилтнууддаа зөвлөгөө өгөх, сургалтыг тогтмол явуулж ирсэн билээ. Монголд жил бүр зохион байгуулагддаг олон улсын бетоны бага хурлыг ивээн тэтгэж үйл ажиллагааг нь дэмжиж, оролцож, гадаад дотоодын олон эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй санал солилцож тэдгээр мэргэжилтнүүдтэй гэрээ хийн хамтран ажиллаж ирсэн.

Ажилтнуудынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилогоор Америк, ХБНГУ, Солонгос, Хятад зэрэг улсуудад явуулан бетоны үйлдвэр, лаборатори, дайрга хайрга, элсний үйлдвэрүүдтэй танилцуулан, сургалт авах ажлыг тогтмол хэрэгжүүлж байна.

Aжиллагаа

Бид дотоодын зах зээл, түүхий эд материал, байгаль орчинд тохирсон хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг үйлчлүүлэгчдээ санал болгох зорилгоор лаборатори болон үйлдвэрийн түвшинд туршилт явуулсны үндсэн дээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажилладаг.

Бүтээгдэхүүн

Механик элс

Механик элс

Механик элсийг голын элсийг орлуулан хэрэглэснээр экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн.

Өөрөө нягтардаг бетон

Өөрөө нягтардаг бетон

  • Цутгагдах чанар өндөр
  • Эрчим хүч, хөдөлмөр зарцуулалтыг бууруулна
  • Нягтруулалтаас үүсэх дуу шуугианыг багасгана
  • Шигүү арматурчлалтай, нимгэн ханатай бүтээцийг цутгах боломжтой

Өндөр бат бэх бүхий бетон

Өндөр бат бэх бүхий бетон

Бид лаборатори болон үйлдвэрлэлийн хэмжээнд 100 МПа (28 хоногт) бат бэх бүхий бетоныг үйлдвэрлээд байна.

Нийгмийн хариуцлага

Premium Industrial & Engineering

Премиум Индастриал энд Инженеринг компани үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд Нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Манай компани байгуулагдсан цагаасаа хойш шинийг эрэлхийлсэн, үр ашгийг нэмэгдүүлэх шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн явцад ажилчдынхаа эрүүл мэнд болон байгаль орчны эрсдэлийг багасгахад чиглэсэн судалгаа шинжилгээ, бизнес хөгжлийн ажлуудыг тасралтгүй хийж байгаа ба эдгээр нь улам ихээр ховордож байгаа усны хэрэглээг багасгах, байгаль орчны бохирдлыг бууруулах, орон нутгийн ард иргэдийн итгэлийг олж бизнесийн үйл ажиллагаагаа саадгүй явуулах, зах зээлдээ тэргүүлэх байр сууриа урт удаан хугацаанд хадгалахад чиглэгддэг.

Байгальд орчинд ээлтэй үйлдвэрлэл

Бетон зуурмаг тээвэрлэгч автомашинуудын торх, тэвшийг угаасан усыг байгальд их хэмжээгээр хаяж, байгаль орчин сүйтгэдэг хэрэглээг халж, зуурмагийн үлдэгдэл бүхий усны хэрэглээг  дахин ашиглаж, цэвэр усны хэрэглээг 90% хэмнэж байна.

Өнөөдөр Монгол улсад гол мөрний эрэг дагуу бутлан ангилах үйлдвэрүүдийг олноор барьж бетон зуурмагийн үйлдвэрүүдэд голын элсийг их хэмжээгээр олборлон нийлүүлж байгаа нь голын усыг бохирдуулах, улмаар татрааж багасгах, голын эрэг дагуух хөрсний бохирдлыг бий болгох, загас, амьтдыг устаж үгүй болох зэргээр байгаль, экологийн сүйрэлд хүрэх аюул нүүрлээд байгаа юм. Иймээс бид өөрийн Уулын чулуу бутлан ангилах үйлдвэр дээр голын элсний хэрэглээг багасгах, хиймэл элсний үйлдвэрлэлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Уулын чулуу бутлан ангилах үйлдвэртээ экологийн аюулгүй нөхцлийг бүрдүүлэх үүднээс 300м.куб/цаг, 400м,куб/цаг хүчин чадалтай 2 ширхэг тоос сорогч суурилуулж, конусан бутлуурын аман дээр ус цацруулагч тавьснаар агаарт дэгдэж байгаа тоосонцрын хэмжээг 95% хүртэл багасган, ойр орчмын малын бэлчээрийг хамгаалах, үйлдвэрийн ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулж чадсан.

Дэгдэмхий үнсийг үйлдвэрлэлд ашигласнаар бетон үйлдвэрлэлд шаардагдах цементийн хэрэглээг бууруулж хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж байна. Үйлдвэрлэлд ашиглагдах 1 тонн дэгдэмхий үнсний хэрэглээ тутамд хүлэмжийн хийн ялгарал 0,9 тонн-оор буурдаг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудаас

Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг, Дэнж уулын энгэрт 2013 оноос хойш 4 төрлийн 100 гаруй мод, бут тарьж хамт олноороо байгал орчины нөхөн сэргээлт, хамгаалалтанд гар бие оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Нийтдээ ногоон байгууламжинд 6 сая төгрөг зарцуулаад байна.

"Итгэлийн Танхим" төслийг дэмжин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулах ажилд шаардлагатай байсан бетон зуурмагийг хандивлаж, тав тухтай орчинд эмчлүүлэх боломжийг бүрдүүлж ажилласан байна.

МҮОНРТ-ээс санаачлан хэрэгжүүлж байгаа "MNB Сэтгэлийн үндэс" аяны хүрээнд хийгдэж байгаа БГД-ийн 21-р хороонд баригдаж байгаа 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд бетон зуурмаг нийлүүлж хандивын ажилд гар бие оролцсон байна.

Нийгмийн судалгаа, шинжилгээний төвөөс санаачилж буй “49-р гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн энтертайнмент тайзтай театр нээгдэх үйл ажиллагаанд оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж хамтран ажиллаж байна.

Монгол орон даяар тархаад байсан ой хээрийн түймрийн галын гамшигт өөрдсийн хувь нэмрээ оруулж Онцгой байдлын ерөнхий газарт биет тусламж үзүүлж тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын нийт 2 сая төгрөгний 20ш гутал хандивласан.

Дэлхийн өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд оролцохоор явж буй өсөх ирээдүйтэй тамирчдадаа дэмжиж 100 буудалт даамны спортын дэд мастер Б.Есүй охинд Польш улснаа зохиогдаж буй “Дэлхийн аварга”-ын тэмцээний зардлыг дааж 3 сая төгрөг хандивласан.

2018 оны 3-р сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант бригадын нутаг дэвсгэрт оршин суудаг нутгийн 5-6 айл өрхөд 600 боодол нарийн ногоон өвс УБ хотоос тээвэрлэн хүргэж өвлийн бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн.

СХД -ийн 25-р хороо буюу алслагдсан, гэр хороолол дундах 104-р сургууль Монголдоо анхны “Ашиглалттай дээвэртэй сургууль” буюу мини- хөл бөмбөг, сагсан бөмбөг, уулзалтын талбай, чийрэгжүүлэх тоглоомын талбайн барилгын ажилд туслалцаа үзүүлсэн.

Энэхүү бүтээн байгуулалтыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Премиум Групп ХХК, Премиум Конкрит ХХК болон Мехлопат ХХК , Фужи Алтай ХХК, SGI Frontier Capital, Bayat Foundation гэсэн гадаад, дотоодын байгууллагууд санаачлан, хамтын хөрөнгөөр санхүүжүүлэн тус байгууламжийг бүтээн байгуулж 104-р сургуулийн сурагч, хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх ая тухыг хангах ажилд хувь нэмэрээ оруулсан.

Түнш & харилцагчид