/
Бидний тухай
Премиум Индастриал энд Инженеринг ХХК

Бидний тухай

Премиум Индастриал энд Инженеринг компани нь SAFETY FIRST, SUCCESS SECOND гэсэн уриан дор Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж үйлдвэрлэлийн ослыг тэглэх, байгаль орчинд хор хөнөөлгүй, ээлтэй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эрүүл аюулгүй ажлын байр бий болгоход онцгой анхаарч ажилладаг. 

Дэлгэрэнгүй

Үнэт зүйлс

ХҮН БА ХҮНДЛЭЛ:

Харилцан итгэлцэл, хүндлэлтэй, байнга шинийг эрэлхийлсэн, нэг зорилгын төлөө сайн үр дүнг хамтдаа бүтээлцэхийг зорьсон, аюул осолгүй ажилладаг, эрүүл чийрэг, мэргэжлийн ур чадвартай хамт олон байх.

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ:

Ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ бизнесийн ёс зүйтэй хамтран ажиллаж, захиалагч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, асуудлыг оновчтой шийдэх, тэдэнтэйгээ хамт хөгжиж, тэднийхээ итгэлийг хүлээж ажиллах.

ХАМТЫН ЗҮТГЭЛ:

Компанийн болон хэрэглэгч, түншүүдийн бизнесийн хөгжлийн төлөө гэсэн зорилгоо ойлгож, хийж байгаа бүх зүйлдээ үр дүнтэй байж, үргүй зардал алдагдлыг бууруулж, эдийн засгийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, чанарын баталгааг хангаж ажиллах.

ХАРИУЦЛАГА:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин болон чанарын удирдлагын менежментийн системийг нэвтрүүлж ажилласнаар нийгэм болон түншүүдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа эрхэмлэн биелүүлж, урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлж, амжилттай ажиллах.

Харилцагч байгууллагууд